ЗАХИЛАГА ӨГӨХ, ЛАВЛАГАА

Бараа бүтээгдэхүүн

TS1000

Уг загвар нь маш нягт бөгөөд зардал нэмнэсэн шийдэл юм. Уян хатан, чимээгүй ажиллагаа нь цахилгаан зарцуулалт мөн элэгдэл хорогдолтыг багасгадаг. Маш их ачаалалтай газар суурилуулахад тохиромжтой. TS1000 цуврал бүтээгдэхүүн нь цэвэр гангаар үйлдвэрлэгддэг ба зай бага эзэлнэ. Удирдлагын системээс дохио хүлээж авах эсвэл товч дарагдсанаар 1 оролт зөвшөөрөгдөнө. Өөр өөр чиглэлийн оролтууд нь цахим хяналттай байна. Өгөгдмөл моодын дагуу механизм зөвшөөрөгдсөн дохио хүлээн авах хүртэл түгжигдсэн байна. Онцгой байдлын үед  хэвтээ гар унах болно.


FB1000/1200

Нэвтрэх системийн төхөөрөмжүүд нь барилгын орц, гарцан дээр суурилуулагдаж ажилчид, албан хаагчид болон зочдыг ялгаж нэвтрүүлнэ. Уг төхөөрөмжөөр зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчид л тодорхой газруудад нэвтрэх боломжтой болно. Төхөөрөмжин дээрх гэрэл нь тухайн хаалганы статусыг заана. Гэрэл ногоон асч байвал хаалга цоожтой, харин ногоон гэрэл анивчиж байвал хаалгаар орж болно гэсэн үг юм. ZKTeco компани бизнес хамтрагчиддаа уг систем нь зардлыг маш их багасгадаг болохыг баталсан байна.


FR1300

RS485 интэрфэйстэй FR1300 бүтээгдэхүүн  бол дотор орчинд зориулагдасан ZKTeco компаний гаргасан  inBIO цуврал хяналтын систем зэрэг мастер системүүдийг дэмжинэ. Уг систем жижиг дунд бизнес эрхлэгчдэд хамгийн найдвартай, зардал хэмнэсэн нэвтрэх хяналтын системийн шийдлийг санал болгож байна.


FR1200

RS485 харилцааны интэрфэйс бүхий хурууны хээгээр уншигч  FR1200 нь биометр нэвтрэх хяналт, хурууны хээгээр нэвтрэх хяналт мөн inBIO цуврал хяналтын системүүд, F8  зэрэг системүүдийг дэмжиж ажилладаг. Control panel хэсэгт нэвтрэхийн тулд хурууны хээний загваруудыг шилжүүлэх функцыг санал болгодог. FR1200 загвар нь IP65 зэрэглэл бүхий бүтэцтэй төдийгүй гадна орчин, цаг агаарын ямарч нөхцөл байдалд ажиллах хүчин чадалтай.

 


UHF RFID

UHF RFID уншигч нь 12 хүртэлх метрийн зайнаас олон тооны идэвхгүй хаягуудыг уншдаг RFID холын зайны кард уншигч юм. Уг бүтээгдэхүүн усны хамгаалалттай бөгөөд нислэгийн удирдлагын газар, хүнд машины удирдлагын газар, машины зогсоол, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцын хяналт, мөн нэвтрэх хяналтын системээр ашиглахад тохиромжтой.

 

Функцууд:

·         12 хүртэлх метрийн зайнаас уншина (тохируулах боломжтой)

·         Мэдрэлт сайтай, 2 төрлийн уншигч моодтой

·         Wiegand 26-Bit (программ хангамжийн дагуу 34 болгож өөрчлөх боломжтой)

·         Түр болон байнга унших гэсэн 2 төрлийн ажиллах загвартай

·         Суулгалтын таваг болон RS-232 кабелтай

·         Усны хамгаалалттай

·         Кабелийн сунах урт 100м байна


EC10

Цахилгаан шатны хяналтын системд тусгайлан зохион бүтээсэн EC10 дэлгэц болон EX16 давхрын нэмэлтийн самбарууд (floor extension boards) үйлчлүүлэгчдэд найдвартай, олон талын ашигтай бөгөөд хямд үнийг санал болгож байна.

Хурууны хээ, зөвшөөрөгдсөн кард эсвэл нууц үг зэргээр давхарт нэвтрэхийг хязгаарлах боломжтой. Урьдчилан төлөвлөсөн цагийн хуваарийг ч мөн хяналтын системд ашиглах боломжтой.  Энгийн уулзалт, бизнес цагуудаар ч зөвшөөрөгдөөгүй давхарт нэвтрэх боломжтой юм.

EC10 цахилгаан  шатны удирдлагын систем 10 хүртэлх давхрыг хязгаарлах чадалтай.EX16 цахилгаан  шатны давхрын нэмэлтийн самбар нэмэлтээр 16 давхрыг хягаарлана. EC10 төхөөрөмж тус бүрдээ 3 хүртэлх EX16-г дэмждэг. Нэг ширхэг EC10 төхөөрөмжийг холбоос болгон нийтдээ 58 давхрыг нэгтгэж хянах боломжтой. EC10 төхөөрөмжийг олноор нь сүлжээ болгон ашиглаж хүссэн хэмжээгээрээ олон давхрыг хянана.

Манай компанийн хамгийн сүүлд гаргасан, хэрэглэхэд хялбар, хүчирхэг программ нь цахилгаан шатны удирдлагын системийг хэрэглэхэд хялбар болгосон юм.


C3-100/200/400

ZK нэвтрэх систем нь цагийн мониторинг болон нэвтрэх хяналтын удирдлагыг ямар нэгэн нэмэлт программ суулгах шаардлагагүйгээр зөвхөн browser-ээсээ хийх боломжтой уян хатан нээлттэй технологи юм.

Манай компанийн Web-д суурилсан өндөр хамгаалалт бүхий дэд бүтэцтэй төвлөрсөн удирдлагын систем та бүхний IT-ийн зардлыг хэмнээд зогсохгүй ганцхан байршлаас бүх нэвтрэх үйл ажиллагаагаа зохицуулах боломжийг олгоно. C3 цуврал нь одоо, ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангасан тал бүрийн ашигтай мөн одоогийн зах зээлд буй хамгийн найдвартай хяналтын системүүдийн нэг юм.

C3 цувралын хяналтын дэлгэц RS-485 оролт эсвэл Ethernet TCP/IP сүлжжээгээр ажиллана. Өөр дээрээ 30000 кард эзэмшигчийг хадгалах хүчин чадалтай. Үүссэн байгаа нэвтрэх хяналтын прогграммд хянагч нэмэх эсвэл шинэ программ үүсгэхийн тулд хэрэглэгчид SDK программийг ашиглах боломжтой.

 


SilkBio-100TC

SilkBio-100TC бол цаг бүртгэл болон нэвтрэх систем болох SilkID хурууны хээ уншигч, царайгаар танигч FRID кард уншигчийг нэгтгэсэн хамгийн анхны  систем юм. Төхөөрөмжийн SilkID хурууны хээ уншигч ямарч хурц гэрлийн  нөлөөн доор ажиллах хүчин чадалтайн дээр нойтон бүдэг хээгч асуудалгүй  уншина. Хамгийн сүүлийн үеийн царайгаар танигч алгоритм бүхий Silkbio-100TC танд технологийн дэвшлийг мэдрүүлнэ.


© 2019 www.arina-com.com